
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн битүүний өдрийн 10.00 цагаас өнөөдөр өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэртэй холбогдолтой нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээрийн 31 нь гал түймрийн, 12 нь гал түймрийн зөрчлийн, хөрсний усанд автсан хоёр, цахилгаан шатанд хүн гацсан нэг, цогцос гаргах нэг, цасанд суусан хоёр, хаалга онгойлгох хоёр дуудлага тус тус ирсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиуд ажиллан төр, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 102 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ. Сар шинийн өдрүүдэд нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгуулагаас нийт 69 санал гомдол ирснээс 29 нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”- компанийн үйл ажиллагаатай холбоотой байсан бол 22 нь Орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт, тав нь хог хаягдалтай холбоотой, 13 нь аж ахуйн нэгжтэй холбоотой санал, гомдол байсан байна.
Д.ЦЭЭНЭ