Ч.Гансумын хар азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Ч.Гансумын хар азарга түрүүллээ

XVII жарны “Тийн ялгуусан”  хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын хурдан морины анхны уралдаан Цагаан хөтөлд болж байна. Энэхүү бооцоот уралдаанд улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаагүй битүү морьд уралддаг бөгөөд Дүнжингаравын өмнө болдог томоохон сорилго  уралдаан юм. Уралдаанд дээд гурван нас буюу азарга, их нас, соёолон насны морьд шандас сорьж байна. Бооцоот уралдааны хурдан азарга сая барианд орлоо. Азарганы уралдаанд 30 гаруй азарга мордсоноос Төв аймгийн Баянцагаан сумын уяач Ч.Гансумын хар азарга түрүүлжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж