Баг бүрд өдөрлөг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Баг бүрд өдөрлөг зохион байгуулав

“Мерси Кор” олон улсын Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Нийгмийн хамгааллын сүлжээ” төслийн хүрээнд Өвөрхангай аймаг дахь “Багийн нэг өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа.  Өдөрлөгт дээрхи төслийн “Нийгэмд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” сургалтанд хамрагдаж буй 1, 6, 9, 10 дугаар багийн иргэд энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд хамрагдсан байна. Тус өдөрлөгийн үеэр иргэний эрх, үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна байгаль орчинг хайрлан хамгаалах, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь эх орныхоо ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг сургалтын үеэр онцолж байв.

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж