Барак Обама Конгресст илгээлтээ танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Барак Обама Конгресст илгээлтээ танилцуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст тавьдаг улс орны байдлын талаарх уламжлалт илгээлтээ /State of the Union/ танилцуулж байна. Ерөнхийлөгч Барак Обама энэхүү илгээлтдээ Нэгдсэн улсын эдийн засгийг бүрдүүлж, гол хөдөлгөгч хүч болж буй дээд болон дунд давхаргынхныг дахин идэвхижүүлэх бодлого барихаа онцлон мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Барак Обама илүү том байхаас илүү ухаалаг байх, цөөнхид биш олонхийн төлөө ажиллах засгийн газар байгуулахаа амласан байна. Мөн тэрээр галт зэвсэгтэй холбоотой халдлага хүчирхийллийг бууруулж, цагаачлалын асуудалд шинэчлэл хийхээ мэдэгджээ. Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн аравдугаар сард дахин сонгогдоход нөлөөлсөн түүний гол амлалтуудын нэг болох “боловсруулах аж үйлдвэрлэлд нэг сая ажлын байр бий болгоно” гэсэн амлалтаа барьж ажиллахаа мэдэгдсэн байна. Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбар дахь улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Барак Обама ижил хүйстнүүдийн эрх, цаг уурын өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндсөн байна. Ерөнхийлөгч Барак Обама Афганистанаас ирэх 2014 онд цэргийн хүчээ гаргахаар төлөвлөсний дагуу ирэх жил гэхэд 34,000 цэргийг эргүүлэн татахаа мэдэгджээ.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Хойд Солонгос АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Конгресст жил бүрийн илгээлтээ тавихаас ердөө нэг өдрийн өмнө дараагийн цөмийн туршилтаа хийсэн нь түүний энэхүү асуудалд хандах байдал, хариу арга хэмжээг тандах зорилготой аж. Харин Барак Обама энэ талаар АНУ иймэрхүү заналхийллийн эсрэг хатуу арга хэмжээ авах болно хэмээн мэдэгджээ.  
Конгрессийн сенатуудын зүгээс Ерөнхийлөгч Барак Обамагийн дунд болон дээд давхаргынхныг дэмжих болон галт зэвсгийн хяналтыг нэмэгдүүлэх, цагаачлалын бодлогыг шинэчлэх зэрэг ерөнхий төлөвлөгөөг дэмжиж, дээд болон дунд давхаргын хүмүүст татвар ихээхэн дарамт болж буйг сануулсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж