Д.Эрдэнэтогтох Аканкагуа оргилыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэтогтох Аканкагуа оргилыг эзлэв

Өмнөд Америкийн ноён оргил Аканкагуаг эзэлсэн эмэгтэй уулчид өнөөдөр эх орондоо ирэх гэж байна. Дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй багийнхан Өмнөд Америкийн ноён оргилыг эзлэхээр өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон юм. Дэлхийн Долоон оргилын нэг, далайн төвшнөөс дээш 6960 метрийн өндөрт орших Аканкагуаг зорьсон эмэгтэй уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа авиралтаа амжилттай дуусгаж, оргилыг эзэлсэн байна. Тэрбээр ийнхүү Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин болж буй юм.

Эмэгтэй уулчид өнөөдөр 13.55 цагт “Чингис хаан” нисэх буудалд газардах ажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж