Баасан гаригийг архи, тамхигүй өдөр болгов

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Баасан гаригийг архи, тамхигүй өдөр болгов

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс  архигүй амгалан тайван, хүчирхийллээс ангид  орчныг бүрдүүлэхийн төлөө иргэд, залуусын ухамсарыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор “Аюулгүй амар тайван орчин” сарын аяныг зохион байгуулж байна. Аян энэ сарын нэгнээс  ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх ба ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сургууль-Аюулгүй орчин” сургалтыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу явуулж, долоо хоног бүрийн Баасан гарагийг архи, тамхигүй өдөр болгон уриалсан арга хэмжээ зохион байгуулах, “Аюулгүй амар тайван орчин бүрдүүлсэн  хамт олон” сэдэвт уралдаан зарлаж,  шагнан урамшуулах, баг хорооны гэмт хэрэг  ихээр үйлдэгддэг цэгүүдэд иргэдийн сайн дурын эргүүлийг гаргаж, энэ сарын 25-ны өдрийг бүх нийтийн эргүүлийн өдөр болгох, “Аюулгүй амар тайван орчин ба хүний эрх” сэдэвт онол практикийн бага хурал хийх, “Архигүй орчин –Бидний гэрэлт ирээдүй” уриан дор сум, байгууллагуудад аяны хэрэгжилтийг хангах  зэрэг ажлуудыг зохион байгуулах аж. 

Б.Батчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж