Иллиной ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Иллиной ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилна

Маргааш тохиож буй Гэгээн Валентиний өдрөөр АНУ-ын Иллиной мужийн Сенат нэгэн чухал хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Тэд хайрын баярын өдрөөр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг батлах эсэхийг хэлэлцэж, санал хураах юм. Сенат дээрх хуулийн төслийг дэмжвэл дараа нь мужийн Конгрес хэлэлцэх ёстой аж. Иллиной мужийн захирагч Пэт Куин нарын дэмжлэгтэй дээрх хуулийн төсөл батлагдвал ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, хуульчилж буй АНУ-ын 10 дахь муж нь Иллиной болох тухай АНУ-ын ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах “Lambda Legal” байгууллагаас мэдэгджээ.

“Lambda Legal”-ийн ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудлыг хариуцсан төлөөлөгч Камила Тейлорийн мэдээлснээр Америкийн Рөүд-Айленд, Хавай, Делавер гэсэн мужууд мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж