
Сар шинийн өмнө хамгийн их хөлтэй газрын нэг болдог “Нарантуул” худалдааны төвийнхөн 14 хоног амрах ажээ. “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Да хүрээ трейд” техникийн зах, аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 14-нөөс, “Хар хорин” худалдааны төв 16-наас ажиллаж эхлэх юм байна. Өнөөдрөөс эхлэн "Номин", Боса, “Миний дэлгүүр”, “Скай” их дэлгүүр болон бусад бүх хүнсний дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгааг сануулъя.
Д.ЦЭЦ