Гуамд хутгатай этгээд халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Гуамд хутгатай этгээд халдлага үйлджээ

Номхон далайд орших АНУ-ын харьяа Гуамд нэгэн этгээд автомашинтайгаа “ABC” нэртэй дэлгүүр рүү дайран орсныхоо дараа үйлчлүүлэгч нарыг хутгалсан хэрэг гарчээ. Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, 11 хүн гэмтэж шархтсан тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Гуамын албаныхны мэдээлснээр халдлага үйлдэгч этгээдийг баривчлаад байгаа бөгөөд хохирогчдын дунд япон хүмүүс байсан гэнэ. Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлснээр хохирогчдын дунд нярай хүүхэд байгаа аж. Одоогоор цагдаа нар гэмт этгээдийн халдлага үйлдэх болсон шалтгааныг  тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж