“Агротех монгол-2011” үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

“Агротех монгол-2011” үзэсгэлэн

Хөдөө, аж ахуйн техник, технологийн “Агротех монгол-2011” олон улсын үзэсгэлэн худалдаа Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн худалдаанд 12 орны 40 гаруй компани бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлчилгээгээрээ оролцож байна. Хөдөө, аж ахуй газар тариаланд хэрэглэгдэх бүх төрлийн техникүүд энд дэлгэн үзүүлжээ. Зүтгэх хүч, газар хагалах техникээс эхлээд хураалт, арчилгаанд хэрэглэгдэх, тэжээл боловсруулах, өвс пресслэх гээд энэ салбарт хэрэгтэй гэсэн техник, тоног төхөөрөмжүүд овор, хэмжээ, хүчин чадлын хувьд ч сонголт ихтэй байлаа. Атрын гуравдугаар аяны хүрээнд хөдөө, аж ахуй газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлт хийгдэж, зориулалтаасаа хамаараад харилцан адилгүй ч, ерөнхийдөө 60-85 хувь нь бүрэн шинэчлэгдсэн хэмээн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хэлж байлаа. Хамгийн гол нь энд тавигдсан техникүүд хүчин чадал, чанарын үзүүлэлтийн хувьд хуучин хэрэглэдэг техникүүдтэй харьцуулашгүй байгааг тариаланчид энэ үеэр онцолж байв. Эдгээр тоног төхөөрөмжийг лизингээр худалдан авах боломжтой бөгөөд зарим газрууд өөрсдөө лизингийн нөхцлөөр худалдаалж байгаа гэнэ. Гацуурт компанийн байранд явагдаж байгаа үзэсгэлэн худалдаа өндөрлөсний дараа улсын тариаланчдын нэгдсэн зөвлөлгөөнөөр үргэлжилэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж