Алтан унаганы эзэн Сайхан сумаас тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Алтан унаганы эзэн Сайхан сумаас тодорлоо

Жил бүрийн сар шинийн өмнөхөн
МҮОНРТ-ийнхэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхантай хамтран Алтан төлийн
эздийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл өнөө жилийн “Алтан унага”-ны
эзнээр Булган аймгийн Сайхан сумын малчин М.Баасандамба тодорчээ.
Тэднийх 80 гаруй ботго хүлээн авч, онд оруулсан юм байна. Булган аймгаас
өнөө жил улсын сайн малчин нэг, аймгийн сайн малчин найм тодорчээ.
Аймгийн сайн малчнаар шалгарсан найман малчны нэг нь сар шинийн өмнөхөн
“Алтан унага”-ны эзнээр тодорсон малчин М.Баасандамба аж.

Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга
Н.Түвшинбаярын нутаг хэмээгддэг адуутай, айрагтай Сайхан сумаас сар
шинийн босгон дээр “Алтан унаган”-ы эзэн ийн тодорсонд нутаг усныхан нь
баяртай байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж