Гал түймрийн таван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Гал түймрийн таван дуудлага иржээ

Сар шинийн өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-ынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр НОБГ-ын 105 шуурхай дугаарт 08.00 цагаас өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэл нийт долоон дуудлага иржээ. Үүнд, обьектын гал түймрийн гурав, галын зөрчлийн хоёр, цахилгаан шат гацсан нэг, аврах ажиллагааны нэг дуудлага багтжээ. 

НОБГ цагаан сарын битүүний өдрөөс эхлэн баяр дуустал өндөржүүлсэн байдал зарлан ажиллаж байгаа бөгөөд хоногт 15 анги, салбарын 158 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм байна.

Одоогоор нийслэл хот тайван байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж