Энэхүү нээлт нь амьдралын түүхий эд сансарт аяндаа бий болсон гэдгийг
нотлож байна. Хүнсний сахартай төстэй бүтэц бүхий гликольальдегид нь ДНХ
болон РНХ-г бүрдүүлэгч бодисуудын нэг юм. Энэ бодис өмнө нь 2000 онд,
26000 гэрлийн жилийн зайд байрлах тоосонцорын үүлнээс олдож байсан
боловч энэ удаад амьдрал үүсэх тохиромжтой цаг хугацааны үечлэл болон
орон зайн байрлалаас оллоо хэмээн эрдэмтэд онцолж байна.

шингээсний дараа эргүүлж өөрсдөөсөө ялгаруулж эхэлдэг. Энэ нь тэдгээрийг
хэдэн тунамал (квадрилион) километрийн зайнаас ч тодорхойлох боломжийг
олгожээ. Химийн ихэнх урвалууд дэлхийн нөхцөлд усан дотор явагддаг бол
сансарт тоосонцорын жижиг хэсгүүдийн гадарга дээр явагдах боломжтой юм.
сансарын тоосонцорын үүлний жижиг хэсгүүдийн гадарга болон дотор нь
агуулагддаг. Тоосонцорын хэсгүүд хоорондоо мөргөлдөх үед сахар мэтийн
илүү нарийн нийлмэл бодисууд нийлэгжихэд хүрэлцэх энергээр хангагддаг
байна. Эдгээр материалууд нь сүүлт од зэрэг сансарын биетүүдэд тээгдэн дэлхийд ирж, амьдрал үүсгэх нэгэн нөхцөл болсон гэж үздэг.
Сансарт амьдралын түүхий эд бүрэлдэн тогтож, тэдгээр нь дэлхийд хүртэл
тээвэрлэгдэн ирдэг юм бол сансар огторгуйн хаа нэгтээ дэлхийнхтэй төстэй
орчны нөхцөл бүрэлдсэн тохиолдолд тэнд шинээр амьдрал үүсэн бий болох
боломжтой хэмээн дүгнэж болно. Тэгвэл НАСА-гийн эрдэмтэд нэгэн ховор
төрлийн солироос бактерийн ул мөрийг илрүүлэв. CI1 солироос дэлхий дээрх
ерөнхий төрөл зүйлүүдтэй тун ойролцоо бүтэц бүхий цианобактерийн үлдэгдлийг илрүүлжээ.

туулан, дэлхийд амьдрал үүсгэхэд хүргэсэн хэмээн эрдэмтэд таамаглах
болов. Амьдралын түүхий эд болох материалуудаас гадна бусад оддын
системд үүссэн зарим өндөр түвшний микро организмууд сансарын биетээр
тээвэрлэгдэн дэлхийд ирж, амьдрал үүсгэх боломжтой тухай Астробиологи
сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ. Өөрөөр хэлбэл бид харь
гаригийнхны үр удам байх магадлалтай юм.
байна. Нарны аймаг үүсэн бий болсоны дараахан нар өөрийн ойрын
төрлүүдтэй одоогийнхоос илүү ойрхон зайд байрлаж байв. Иймд тэдгээрийн
хооронд бичил биетүүдийг агуулах хэлтэрхийнүүд тээвэрлэгдэн хүрэх боломж
өндөр байжээ. Симуляцийн тусламжтайгаар хийсэн судалгаагаар өөр нарны
системээс ирсэн тэнгэрийн биетийн 10000 хэлтэрхийнээс 5 -12 ширхэг нь
бусад гаригуудад татагдан унах боломжтой гэсэн үр дүн гарсан байна.

наядаас 30 тунамал хэлтэрхий унах боломжтой ажээ. Тэдгээрийн хамт
тээвэрлэгдэн ирсэн бичил биетүүд амьдрахад тохиромжтой усан орчин
бүрэлдэн тогтох үед дэлхийн амьдралын анхдагчийн үүрэг гүйцэтгэсэн байх
магадлал өндөр юм. Нарны аймаг үүссэнээс хойш 135 – 535 сая жилийн
хооронд нарыг үүсгэсэн оддын бөөгнөрөл аажим задарчээ.
гаригийн бактерийг хүлээн авах боломжтой болсон гэж үздэг. Тэгвэл
дэлхийн түүхэн дэх амьдралын хамгийн эртний цаг үед хамаарах олдворыг
саяхан илрүүлээд байна. Австралийн баруун хойд хэсгийн Пилбара бүс
нутгаас олдсон бактерийн дардас хэлбэрийн үлдэгдэлд тулгуурлан түүний
насыг ойролцоогоор 3.5 тэрбум жил хэмээн тогтоогоод байна.