Э.Ням-Очир мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Э.Ням-Очир мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртлээ

Туркийн алдар бөх Я.Догугийн нэрэмжит 41 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёр төрлөөр 2013 оны хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод Ататюркийн нэрэмжит Спортын ордонд боллоо.

Тус тэмцээнд Азербайжан, Гүрж, Киргиз, Монгол, ОХУ, Турк, Узбек зэрэг 12 орны 150 гаруй бөхчүүд өрсөлдөж манай улсаас 6 бөх дэвжээнд гарснаас 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо/ мөнгө, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймгийн ”Мега-Старс” клуб/ хүрэл медаль хүртлээ. Э.Ням-очир 2009 онд тус тэмцээнээс мөн хүрэл медаль авч байжээ.

Манай бөхчүүд хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Болгар улсын Пловдив хотод болох болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 51 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцохоор цааш явжээ.

Эрэгтэй

55 кг    
      
   
1. Александр Корякин /ОХУ/

2. Сезарь Акгуль /Узбек/

3. Яшар Алиев /Азербайжан/

3. Георгий Эдишерашвили /Гүрж/

60 кг

1. Владимир Хинчегашвили /Гүрж/

2. Энхсайханы Ням-очир /”Хилчин” спорт хороо/

3. Гажи Алиев /Азербайжан/

3. Андрей Бекренев /ОХУ/

66 кг

1. Жейхун Гор /Турк/

2. Мухаммед Ильхам /Турк/

3. Сервет Кошкун /Турк/

3. Мустафа Кайя /Турк/

74 кг

1. Александр Гостиев /Азербайжан, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн аварга, европийн 3 удаагийн аварга/

2. Сёнер Демирташ /Турк/

3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймгийн ”Мега-Старс” клуб/

3. Рашид Курбанов /Узбек/

84 кг

1. Дато Марсагишвили /Гүрж, европийн аварга/

2. Хаки Жейлан /Турк/

3. Сердар Боке /Турк/

3. Ибрагим Бёлукбаши /Турк/

96 кг

1. Элизбар Одиказе /Гүрж/

2. Хетаг Гозюмов /Азербайжан/

3. Евгений Коломец /ОХУ/

3. Фарук Аккоюн /Турк/

120 кг

1. Таха Акгуль /Турк, европийн аварга/

2. Курбан Курбанов /Узбек/

3. Жамалудин Магомедов /Азербайжан/

3. Ильчин Созен /Турк/

Эх сурвалж: www.NEW.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж