Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, Алтайн уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эг-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар 21-26 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.