Түүнчлэн Staples Center-т болсон энэхүү хүндтэй наадамд The Black Keys хамтлаг мөн зургаан номинаццид нэр дэвшсэнээс шилдэг дөрвөн шагналыг гарджээ. Өдгөө 55 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын нээлтийг дуучин Тейллор Свипт “We Are Never Ever Getting Back Together” нэртэй хөгжим сонирхогчдын дунд хит болсон уран бүтээлээлээ сүр дуулиантайгаар эхлүүлж дуучин Эд Ширан, Элтон Жон, Жастин Тимберлайк, Алиша Кийз, Бруно Марс, Рианна нар наадмын нээлтэнд оролцон мөн өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьсан байна.
Грэммийн Шилдэг шагналын эздийг танилцуулъя:
Шилдэг цомог- “Babel – Mumford & Sons”
Шилдэг бичлэг- “Somebody That I Used To Know” – дуучин Готье
Шилдэг шинэ уран бүтээлч- Fun хамтлаг
Шилдэг дуу- “We Are Young – Fun featuring” дуучин Монэ Жанель
Шилдэг соло тоглолт- “Set Fire To The Rain” (амьд тоглолт) дуучин Адель
Шилдэг поп хамтлаг/дуучин- Somebody “That I Used To Know”-дуучин Готье
Шилдэг “pop vocal” цомог- “Stronger” дуучин Келли Кларксон
Шилдэг бүжгийн бичлэг- “Bangarang” – Skrillex featuring Sirah
Шилдэг “dance/electronica” цомог- “Bangarang” – Skrillex
Шилдэг “traditional pop vocal” цомог- “Kisses On The Bottom”–дуучин Пол Маккартни
Шилдэг рок тоглолт- “Lonely Boy” The Black Keys хамтлаг
Шилдэг рок дуу- “Lonely Boy” The Black Keys хамтлаг
Шилдэг рок цомог- “El Camino” – The Black Keys хамтлаг
Шилдэг R&B тоглолт- “Climax” дуучин Ашер
Шилдэг “urban contemporary” цомог- “Channel Orange” Frank Ocean хамтлаг
Шилдэг R&B цомог- “Black Radio” Robert Glasper Experiment
Шилдэг рэп тоглолт- “N****s In Paris” дуучин Jay-Z, Кени Уэст
Шилдэг рэп цомог- “Take Care” Drake
Шилдэг каунтри цомог- “Uncaged” Zac Brown хамтлаг
Шилдэг “Americana” цомог- “Slipstream” Bonnie Raitt