Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу үзлэг, шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу үзлэг, шалгалт хийв

Энэ оны эхний улиралд Булган аймгийн Засаг дарга, Тамгын газрын нэр хаягаар иргэдээс амаар 22, бичгээр 35, нийт 57 өргөдөл хүсэлт ирүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 12,5 хувь буурсан үзүүлэлттэй байна.

Иргэдийн өргөдөл хүсэлтийг бодитой шийдвэрлэхийн тулд Б.Гончиг, Д.Батсайхан нарын зэрэг зургаан хүний гэр орноор очиж, тавьсан хүсэлтийнх нь дагуу газар дээр нь танилцсан бол С.Урансайхан,  Д.Лхагвасүрэн, О.Нарантуяа нарын 10 шахам иргэнтэй биечлэн уулзаж хөндсөн асуудлынх нь талаар лавлагаа авч, харилцан санал солилцжээ. Мөн нийгмийн хөгжлийн хэлтсээр ес, хөгжлийн бодлогын хэлтсээр зургаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаар таван иргэний өргөдлийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргуулжээ. Иргэдийн өргөдөлд хөндөгдсөн асуудлыг үндсэн есөн асуудлаар ангилан дүгнэлт хийхэд нийт өргөдлийн 31,5 хувийг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ирсэн өргөдөл эзэлж хамгийн их хөндөгдсөн асуудалд орж байгаа бол тусламж дэмжлэг, санхүү, гэр орон сууц, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр ирүүлсэн өргөдөл 11,4-14, хувийг эзэлж байна. Аймгийн музейн даргын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ажлын хэсэг томилон шалгуулж дүнг хамт олны хурал дээр танилцуулан үндэслэлгүйгээр ажлаас нь халсан хүмүүсийг буцаан ажиллуулсан байна. Мөн аймгийн Хөгжимт жүжгийн театрын даргын талаар бичсэн өргөдлийн мөрөөр шалгаж хөндсөн нэлээд дутагдал доголдол үндэслэлтэй байсныг тогтоон хамт олноор нь хэлэлцүүлж холбогдох хариуцлага тооцон арга хэмжээ авахаар шийдвэрлэж, ажил сайжруулах үүрэг даалгавар өгчээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж