63 чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.11-нд нийтлэгдсэн

63 чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2  буюу хоёрдугаар сарын
11, 12-нд 08.00-23.30 цаг, 13, 14-нд 08.00-22.30 цаг хүртэл ажиллах юм
байна.

Ингэхдээ үндсэн 63 чиглэлд 632 их багтаамжийн автобус, тролейбус, туслах
27 чиглэлд 206 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их
багтаамжийн 61 автобус, нийт 899 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.

Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст,
Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага
оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах аж.

Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 16 аж ахуйн нэгжийн 764 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

Хотын захын гэр хорооллын 10 чиглэлээс бага багтаамжийн 30 автобус захиалгаар үйлчилэх аж.


 
Захиалга авах утас: 326352, 321490

Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:

Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал,
хүсэлтийг доорх утасаар хүлээн авна. Нийслэлийн тээврийн газар: 323176,
326352, 321490

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж