
“Люмино” хамтлагийн MC хип хопын нууцыг дэлгэх гэнэ. Тэрбээр хамтлагийнхаа 12 жилийн ойн хүрээнд хоёр цомог, нэг ном гаргаад байгаа юм. Аль эртнээс хип хоп урсгалын талаар ном бичихээр төлөвлөж байсан MC-гийн “Хип хопын нууц” ном удахгүй худалдаанд гарах юм. Түүний хэлснээр өөрийн туршлага дээр тулгуурлан номоо бичсэн гэнэ. Монголд хип хоп урсгал хэрхэн хөгжиж байгаа, гадаадад энэ урсгал хэрхэн хөгжиж ирсэн зэрэг хип хопын нууцыг дэлгэсэн байна.
Сонирхуулахад МС “Platinum beatz”, “Romantic beatz” нэртэй шинэ хоёр цомог нь энэ долоо хоног худалдаанд гарах юм.
М.Анир