Харцага Ц.Содномдорж гурвын даваанд уналаа

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Харцага Ц.Содномдорж гурвын даваанд уналаа

"Тийн ялгуусан" хэмээх усан Могой жилийн сар шинэд зориулсан үндэсний бөхийн барилдаанд дээгүүр барилдаж, түрүүлж үзүүрлэх магадлалтай гэгдэж байсан бөхчүүдээс доогуур даваанд өвдөг шороодож эхэллээ. Улсын гарьд Н.Ганбаатар гурвын даваанд өхийлдүүлж унасан бол улсын харцага Ц.Содномдорж улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуугийн давхар ачаанд тэссэнгүй. Ийнхүү энэхүү барилдаанд түрүүлэх найдлагатай гэгдэж байсан Хөвсгөлийн харцага өвдөг шороодлоо. Цагаан сарын барилдаанд дээгүүр барилдана гэгдэж байсан улсын заан М.Өсөхбаяр зодоглоогүй. Тэрээр олимпийн аварга Н.Түвшинбаярыг АНУ-д эмчилгээнд ороход нь асарч, тойлж байгаа тул ирж амжаагүй ажээ. Олимпийн аварга бас нэгэн дотны анд начин Э.Энхбат нэгийн даваанд өвдөг шороодсон юм.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж