
Ахмадуудаас Улсын Төлөвлөгөөний комисс /хуучин нэрээр/, Статистикийн төв газарт ажиллаж байсан Д.Долгорсүрэн гуай 90 нас, Статистикийн төв газарт инженер, програм зохиогчоор ажиллаж байсан Н.Мангал гуай 80 нас хүрч байгаа бөгөөд тэгш насны ой тохиож буй найман ахмаддаа мэндийн цэнхэр хадаг мөнгөн аяганы хамт дурсгав.
Ахмадуудын дотор Статистикийн төв газрын орлогч даргаар ажиллаж байсан Гавьяат эдийн засагч Р.Ойдовданзан, Б.Ганбаатар, Тооцоолон бодох газрын анхны даргаар ажиллаж байсан Л.Дүвжир нар хүрэлцэн ирсэн байв.
Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт нь улам их амжилтыг хүслээ.