Франц Малигаас цэргээ эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Франц Малигаас цэргээ эргүүлэн татна

Малид Францын цэрэг орсноос хойш анх удаагаа амиа золиослогч аллага үйлдлээ. Түүний хийсэн дэлбэрэлтэд Засгийн газрын нэг цэрэг амиа алдсан байв гэж CNN мэдээлэв. Энэ тухай Agence France-Presse ба Associated Press дээрх мэдээллийг дамжуулсан байна.  Амиа золиослогч Гао хотын нэвтрэн өнгөрүүлэх постод мотоциклтэй хүрч очин, дэлбэрэлт үйлджээ.

Малийн хойд нутгийг эзэлсэн Исламын босогчидтой тэмцэхэд нь туслахаар Франц цэргээ нэгдүгээр сарын 11-нд тус оронд оруулсан байжээ. Тэр үед босогчдын отрядууд нутгийн төв хэсэгт стратегийн чухал Кона хотыг эзэлсэн байна.

Хоёрдугаар сарын эхээр Францчууд ба Засгийн газрын цэргүүд төв болон хойд хэсгийн бүх том хотуудыг хяналтдаа авсан байв. Гао хотыг нэгдүгээр сарын 26-нд чөлөөлсөн бол хамгийн сүүлчийн том хот Кидалийг нэгдүгээр сарын 30-нд чөлөөлжээ. Холбоотны цэрэг бараг эсэргүүцэлгүйгээр ухарч байхад Туарегийн босогчид шууд тулаанд орохгүйгээр ухарч байсан гэнэ. Францын цэргийн мэдээгээр дайны явцад “хэдэн зуун” босогчдыг устгасан байна. Цэргийн ажиллагааны үеэр Францын нэг цэрэг, нисдэг тэрэгний хоёр нисгэгч амь үрэгджээ. Франц ирэх гуравдугаар сараас Малигаас цэргээ эргүүлэн татах юм.

АНУ-аас Малид сууж байсан элчин сайд хатагтай Вики Хаддлстон (Vicki Huddleston) Францыг “Аль-Каида” бүлгийнхнийг “санхүүжүүлж” байсан гэж буруутгав. Хатагтайн хэлснээр Франц барьцааны хүмүүсээ суллуулахад 17 сая ам.доллар төлсөн байна. Тэр мөнгө нь одоо Францчуудын тулалдаж байгаа “Аль-Каида”-д очсон гэж Хаддстон ярив.

Нигерийн Арлит хотын уурхайгаас 2010 онд барьцаалагдсан Францын дөрвөн хүний тухай хатагтай ярьсан нь энэ болов. Дээрх мөнгөний хэсэг радикал салафитуудад очсон ба барьцааны хүмүүс ч суллагдаагүй байсан гэнэ. 2011 онд Малийн Хомбори хотод босогчид Францын хоёр иргэнийг, мөн өнгөрсөн онд дахин нэг хүнийг барьцаалжээ. Одоогоор Франын долоон иргэн барьцаанд байгаа гэнэ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж