“Камертон 2” Г.Тэнүүний тоглолтонд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

“Камертон 2” Г.Тэнүүний тоглолтонд оролцоно

Тун саяхан “Ертөнц” цомгоо сонсогчдын хүртээл болгон, дэлхийн зах зээлд худалдаанд гаргаж, хөдөө орон нутагт хүртэл хүн бүрийн гар дээр тавих нөр их ажлын ард гараад байгаа “Брос Рекордс” артистуудынхаа уран бүтээлд анхаарч эхэлсэн байна. Шинэ ажлынх нь эхлэл, тус студийн уран бүтээлч, дуучин Г.Тэнүүний гэгээн хайрын өдөр хийх “Romantic night” амьд ковер тоглолт юм. Валентинаар товлогдсон Г.Тэнүүний ковер тоглолтонд “Камертон 2” хамтлаг анх удаа тайзан дээр гарах гэнэ шүү. Дуучин Г.Тэнүүний анх урлагийн тогоонд хөтлөн оруулж ирсэн авьяаслаг залуу Б.Оргил шинэхэн хамтлагтайгаа хамт ахынхаа тоглолтонд ая дуугаа өргөнө гэдэг олон үзэгчдийн хувьд сонирхолтой байх нь лавтай. “Камертон 2” хамтлагаас гадна “Харанга”-ын Лхагваа, жааз дуучин Б.Солонго, “Татар” хамтлаг Г.Тэнүүний тоглолтонд эгшиг нэмэх нь ээ. “I Loft Function House”-т  хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагт болох уг амьд, ковер тоглолт хосуудад хамгийн романтик, аялгуулаг орчноор баярыг тань чимэхээ амласан шүү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж