
Цагаан сарын баярын нэгэн онцлог нь хир тоосноосоо салж, шинэ жилдээ цэвэр цэмцгэр орохыг эрмэлздэгт бий. Энэ ёсоор нийслэлчүүд гэр орноо цэвэрлэхийн хамт, машин унагаа ч угаалгаж буй аж. Яг одоогоор Улаанбаатар хотын хаана хамгийн их ачаалалтай байна гэвэл, машин угаалгын газрууд болоод байна. Одоо шинээр ирж дараалалд орж буй жолоочид бараг гурваас дөрвөн цаг хүлээх хэрэгтэй болж буй гэх бөгөөд өглөө угаалгын газар онгойхоос цаг гаруйн өмнө ирж зогссон машинууд амжиж үйлчлүүлсэн гэнэ.
Б.ЭНХМАА