&#34Сөүл хариу арга хэмжээнд бэлэн гэв&#34

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

&#34Сөүл хариу арга хэмжээнд бэлэн гэв&#34

Цөмийн зэвсэг туршвал Сөүл хариу арга хэмжээнд бэлэн гэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч баасан гаригт мэдэгдэхдээ тус орон Хойд Солонгосын иргэдэд тусалж байгаа хүмүүнлэгийн тусламжаа зогсоохгүй, харин Пхеньян цөмийн зэвсэг туршвал хатуу байр сууриа хэвээр үлдээнэ гэжээ.

Ерөнхийлөгч Пак Кын Хегийн хийсэн мэдэгдлээс иш татан “Xэрэв БНАСАУ цөмийн завсэг туршвал Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авна” гэдгийг өмнөдийн JoongAng Ilbo сонины интернэт-порталд мэдээлсэн байна.

"Хэрэв БНАСАУ буруу шийдвэр гаргавал тэр нь хоёр Солонгосын хоорондын итгэлийг сэргээх үйл ажиллагаанд саад болно. Хэрэв БНАСАУ өдөөн хатгасан цөмийн туршилт үйлдвэл тэр нь дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс хариу арга хэмжээтэй тулгарах болно” гэж хатагтай Пак Кын Хе эрх баригч мөн сөрөг намын төлөөлөгч нартай уулзахдаа хэлжээ. Үүнээс өмнө өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабын дарга нарын хорооны дарга Чун Сын Чо (Jung Seung-Jo) мэдэгдэхдээ, хэрэв БНАСАУ-ын зүгээс цөмийн цохилтын аюул гарах нөхцөлд Өмнөд Солонгос дайнд бэлэн гэв. “Аюулыг зайлуулан дайнд орох нь довтолгоонд өртсөнөөс дээр” хэмээн Чун Сын Чогийн хэлснийг  Ренхап  агентлаг дамжуулсан байв.

Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч баасан гаригт тус орон Хойд Солонгосын иргэдэд тусалж байгаа хүмүүнлэгийн тусламжаа зогсоохгүй, харин Пхеньян цөмийн зэвсэг туршвал хатуу байр сууриа хэвээр үлдээнэ гэж мэдэгдсэн байв.

БНАСАУ өөрийгөө цөмийн гүрэн гэж 2005 онд зарлаад 2006 ба 2009 онд газар дор цөмийн туршилт хийн олон улсын зүгээс эсэргүүцэл гаргуулж байлаа. Пхеньяны үйлдлийн хариуд нь БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөс татгалзахыг шаардсан тогтоолуудыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргасан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж