Европын лидерүүд төсвөөрөө тохиролцож чадав

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Европын лидерүүд төсвөөрөө тохиролцож чадав

Европын холбооны 2014-2020 онуудын төсвийн төсөл дээр Брюсселийн саммитийн оролцогсод тус холбооны 27 гишүүн орны лидерүүд тохиролцоонд хүрэн төсвийг буулгаж чадав. Герман, Их Британи хоёр зарлагыг буулгах гэсэн дээрээ баттай зогсож чадлаа. Харин Европарламент уг төслийг батлахгүй гэдгээ сануулж байна.

Европын холбооны гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар 2014-2020 онуудын ЕХ-ны төсвийн төслийн талаар тохиролцоонд хүрч чаджээ. “Хүлээлт зөвтөж, харилцан тохиролцоонд хүрч чадлаа” гэж твиттэрээр Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпей 25 цагийн хэлэлцээрийн дараа бичсэн байна.

Долоон жилийн төсвийн төсөлдөө ЕХ нь янз бүрийн төсөл хэрэгжүүлэхэд 960 тэрбум евро гаргахыг гишүүддээ үүрэгджээ. Гэхдээ бодит зарлага нь 908,4 тэрбум евроноос илүү гарахгүй.  AFP тэмдэглэхдээ, ЕХ-ны төсөв өмнөхөөсөө багаар төлөвлөгдсөн анхны тохиолдол нь энэ гэв. Эхлээд Еврокомисс бараг нэг их наяд евроны зарлагыг батлахыг шаардаж байв.

Ангела Меркелийн ялалт

Зарлагыг буулгаж чадсан нь Европын төсөвт хамгийн их мөнгө оруулдаг Герман, Их Британи хоёрын улс төрийн ялалт болов. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель холбооны төсөв нь бүх Европын холбооны дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас хэтрэхгүй байх ёстой гэснээ хамгаалж чадлаа. Меркель энэ тохиролцоог зөв бөгөөд чухал гэж нэрлээд түүнийг “Европын холбооны 27 гишүүний эв нэгдлийг харуулж байна хэмээн үнэлэв. “Чармайлт талаар өнгөрсөнгүй” гэж Канцлер нэмэн хэлжээ.

Их Британийн ерөнхий сайд гэртээ Европын холбооны танагдсан төсөлтэй буцах сонирхолтой байсан гэж шинжээчид тэмдэглэж байна. Франц тэргүүтэй бусад орнууд нэн түрүүнд хөдөө аж ахуйн салбарт зарлагыг нэмэгдүүлэх сонирхолтой байв.

Энэ цагаар Европын парламент Брюссельд хийгдсэн тохиролцоог шүүмжлэн төслийг батлахгүй хэмээн сануулж байна. "Европарламент энэ алдагдалтай төсвийн төслийг өргөн баривал өнөөгийн байдлаар нь огт хүлээн авахгүй” гэж Евро парламентын дарга Мартин Шульц (Martin Schulz) хэлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж