Жүжигчин Ш.Дэлгэржаргал “Гавьяат” боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ш.Дэлгэржаргал “Гавьяат” боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин зэрэг зарим хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн билээ. Тэдгээр алдартнуудын эгнээнд Кино урлагийн дээд сургуулийн багш Шаравын Дэлгэржаргал багтсан бөгөөд Гавьяат  жүжигчин цолоор энгэрээ мялаасан юм. “Тунгалаг тамир”-ын Дулмаагаас эхлээд “Бодлын хулгайч” киноны Гантулгын ээжийн дүр гээд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бидний сэтгэл зүрхэнд хоногштол бүтээсэн тэрээр хэдийнээ ард түмний гавьяат хэмээх цолыг хүртээд байсан юм. Төр засаг түүний урлагийн тогоонд 50 гаруй жил буцалсан хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн Гавьяат жүжигчин цолыг гардуулан өгсөнд ард түмэн нүдээ олсон шагнал хэмээн ам сайтай байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж