
Булган аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс “Хүүхдэд ээлтэй орон нутаг” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагад ИТХ-ын дарга, хүүхдийн элч Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал, цагдаа, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, хүүхдийн төлөө хэлтэс, боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир спорт, онцгой байдлын газрын дарга, мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны тэргүүн нартай “Эрдмийн өргөө” цогцолбор болон нэгдүгээр дунд сургууль, МСҮТ-үүдийн идэвхтэн сурагчид оролцож, дарга нартайгаа санал бодлоо солилцлоо. Хүүхдүүд сонирхсон зүйлсээ хэлтэс, агентлагийн удирдлагуудаас асууж сонирхон хоёр цагийн турш ярилцжээ. Уулзалт, ярилцлагад оролцогчдоос гаргасан санал хүсэлтийг холбогдох байгууллага агентлагуудад уламжлан шаардлагатай арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн байна.
Ж.Мөнх-Очир