
CNN сувгийн мэдээнд дурдснаар 500 мянга орчим хүн гэрэлгүй үлджээ. Бүсийн бүх нисэх буудлууд хаагдсан бөгөөд хойшлогдсон нислэгийн тоо 500 орчим хүрээд байна. Баасан гаригт зарим мужуудын дунд сургуулиудыг хаажээ.
АНУ-ын зүүн хойт нутгаар цас хоёрдугаар сарын 8-наас эхлэн орж улам хүчтэй үргэлжилсээр байна. Зарим газар цасны зузаан 90 см хүрчээ. Коннектикут мужид цасны зузаан нь цагт 10-12 см-аар нэмэгдэж байгаа гэнэ. Харин Бостон, Нью-Йоркт орсон цасны зузаан нь 6 орчим см байна. АНУ-ын сүүлийн 35 жилийн доторх хамгийн хүчтэй 10 цасан шуурганы нэг нь «Немо» болж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР