Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун хагаст, шинийн 1-нд нутгийн зүүн хагаст цас орж явган шуурга шуурч, шинийн 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2013 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт Халх голын саваар 21-26 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 2 дугаар сарын 11-нээс 2 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар, 14-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 11-12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-нд хүйтний эрч сулрах боловч 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж