“Танихгүй эмэгтэй захидал” “bestseller”-т багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

“Танихгүй эмэгтэй захидал” “bestseller”-т багтжээ

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн bestseller номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  bestseller-т “Чонон сүлд” роман тэргүүлсэн хэвээр байгаа бол энэ долоо хоногийн жагсаалтын есдүгээрт  Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэй захидал” ном багтжээ. “Драмын дөрөв”-ийн дэлгэцийн анхны бүтээл болон амилсан тус зохиол эрэлт ихтэй байгаа бөгөөд “Интер” номын их дэлгүүрийн бүх салбарт 8000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.

Харин Уран зохиолын бус bestseller-ыг “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном тэргүүлсээр байна. Эл номонд Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншаарай.

Уран зохиолын bestseller 10 ном

1.Чоно сүлд-Зян Рун
2.Сургамжит өгүүллэгүүд-3
3.Ногоон нүдэн лам
4. Ажлаар амьсгалсан он жилүүд
5. Зуун жилийн ганцаардал  
6. Шинэ сар-Стефени Мэйер  
7. Домогт Ану хатан-Б.Шүүдэрцэцэг
8. Сүмтэй бударын чулуу-Р.Чойном
9.Танихгүй эмэгтэйн захидал- Стефан Цвей
10.Ширхэг цагаан сувд номууд багтжээ.

Уран зохиолын бус bestseller 10 ном

1. Эртний Түвдийн залуужуулах нууц жор
2. “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket
3.Өглөөний хүн
4. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
5. Далд ухамсар
6. Оксфорд-Монсудар англи-монгол толь
7. Англи хэлийг алхам алхам ширхгээр
8.Эрүүл эмэгтэй
9.Дэлхийн түүх  
10.Өнөөдөр амьдрах зарчим номууд жагсаалтыг борлуулалтаараа тус тус тэргүүлжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж