
Энэ оны эхний гурван сарын байдлаар Булган аймгийн хувьд Сэлэнгэ, Бүрэгхангай сум 34-49 мал буюу хамгийн бага малын хорогдолтой байгаа аж. Дээрх сумд өнгөрсөн онд 1745-2047 мал хорогдуулж байсан бол энэ жил 41,8-51,3 дахин буурсан байна. Гэтэл Хангал, Гурванбулаг сум 4255-7153 мал хорогдуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,5-2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тус аймгийн хэмжээнд 23,3 мянган мал хорогдоод байна.