Хамгийн ахмад фейсбүүкчин 105 настай

Хуучирсан мэдээ: 2013.02.09-нд нийтлэгдсэн

Хамгийн ахмад фейсбүүкчин 105 настай

Хамгийн өргөн хүрээг хамарсан олон нийтийн сүлжээ сайт болох “Facebook”-ийн хамгийн ахмад хэрэглэгчээр өдгөө 105 настай Эдит Киркмайер гэгч эмэгтэй тодорсон байна. Эдит Киркмайер өнгөрсөн сард “Facebook” сайтад нэгдэн, өөрийн хуудсаа нээсэн бөгөөд өдгөө тэрээр тус сайтын идэвхитэй хэрэглэгчдийн нэг болжээ. Одоогоор Эдит Киркмайерийн хуудсанд 78 мянган хүн “like” дараад байгаа бөгөөд тэрээр цаашдаа үүнийг 105 мянга болгох зорилготой байгаа юм байна. Тэрээр 40 жилийн турш долоо хоног бүр “Direct Relief” гэх буяны байгууллагад сайн дурын ажилтан хийж байгаа бөгөөд “Facebook” хуудсаараа дамжуулан хүмүүсийг буяны үйлст уриалах зорилготой гэнэ. Үүгээр ч зогсохгүй Эдит Киркмайер  нь өдөр бүр “iPad mini”-гээрээ “Facebook”-т орохоос гадна янз бүрийн тоглоом тоглож, сайтуудаар зочлон, и-мэйл илгээх зэргээр маш идэвхитэй амьдралын хэв маягтай нэгэн аж. Бүр жолоо ч барьдаг гэнэ.

Эдит Киркмайераас өмнө “Facebook”-ийн хамгийн ахмад настай хэрэглэгчээр 101 настай Флоренс Детлор гэгч тодорч байжээ.

Эдит Киркмайер 1908 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж