“Таван одтой” тайз хөшгөө удахгүй нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

“Таван одтой” тайз хөшгөө удахгүй нээнэ

Нүсэр засварын хөлд дарагдаад удтал нам гүм байсан Их театрын засвар одоо л нэг дуусах гэж байна. 3000 гаруй хүн өдөр шөнөгүй ажиллан ирэх аравдугаар сард нээлтээ хийхэд бэлэн болгохоор шамдаж байгаа юм.


Яг одоо ажилчид долдугаар давхрын бүжгийн дасгалын өрөөний шалыг тавьж байна. Энд балетчид бүтэн жүжгийг ч найрал хөгжимтэй сургуулилах боломжтой болно. 130 хөгжимчин суух багтаамжтайгаар тохижуулсан энэ өрөө ирэх баасан гаригт бэлэн болж, бүжигчид аравдугаар сард тоглох “Руслан Людмила хоёр” балетийнхаа сургуулилтад орно.


Жүжигчдийн хувцас солих өрөө бүхэн одоо угаалгын өрөө, шүршүүртэй болжээ. Театрынхны хошигнож буйгаар таван одтой буудал шиг л болж байгаа юм байна. 1820 онд баригдсан театрыг их засварт оруулахаар 2005 онд түр хаасан юм. 2008 онд нээх төлөвлөгөөтэй байсан ч амжилгүй өдий хүрчээ. Засварын ажилд одоогоор 580 сая евро буюу 800 сая ам.доллар зарцуулаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж