Цэргийн хувцас зарахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Цэргийн хувцас зарахыг хориглов

Зэвсэгт хүчний цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, загварыг нь ашиглахыг хориглосон хуулийн заалт байдаг. Гэтэл Нарантуул олон улсын худалдааны төв болон бусад зах, худалдааны төвүүдэд цэргийн дүрэмт хувцас худалдах болсон нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэн Зэвсэгт хүчни жанжин штабаас зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэлжээ. Дээрх газруудад цэргийн дүрэмт хувцас зарж борлуулсан тохиолдолд хураан авч, Зэвсэгт хүчний 310 дугаар ангид шилжүүлэх юм байна. Түүнчлэн “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн “Цэргийн алба хаагч өөрт олгогдсон цэргийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын хэрэгслийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, түрээслэх, худалдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн алба хаагчдад хариуцлага тооцох болсныг жанжин штабаас сануулжээ.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж