Байгууллага бүрд зөвлөл ажиллуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Байгууллага бүрд зөвлөл ажиллуулахаар боллоо

Булган аймгийн Залуучуудын холбооны ерөнхий зөвлөлийн Ү хуралдаан болж өнгөрсөн оны ажилдаа үнэлгээ дүгнэлт өгч, зорилтоо тодорхойлж, хийх ажлынхаа чиглэл төлөвлөгөөг баталжээ. Залуучуудын байгууллага үүссэний 90, Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг угтан  энэ онд тус аймгийн залуучууд их ажил өрнүүлэх зорилт тавин хэрэгжүүлж эхэлжээ. Хуралдаанаас аймгийн залуучуудын холбооны удирдах зөвлөлийг 15 тэргүүлэгчтэй болгон өргөтгөсний дээр албан байгууллага бүрт зөвлөл ажиллуулахаар тогтлоо. Ажил үйлсээрээ манлайлсан Гурванбулаг, Хангал, Баяннуур сумын залуучуудын холбоог шагнаж, мөн Г.Эрдэнэ, С.Лувсанцоодол нарт МЗХ-ны “Тэргүүний залуу”, Д.Алтаншагайд “Хөдөлмөрийн алдар” медаль, Д.Амгалан, Т.Тамир нарт аймгийн Засаг даргын жуух гардууллаа.

Ж.Мөнх-очир

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж