Примьер Лиг санхүүгийн шинэ дүрэмтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Примьер Лиг санхүүгийн шинэ дүрэмтэй боллоо

Примьер Лигийн клубүүд санхүүгийн тогтвортой байдлын шинэ дүрэмтэй болсон ба энэхүү дүрэмд зааснаар хэрэв клубүүд шинэ дүрмийг зөрчих юм бол онооноосоо хасуулах хүртэл арга хэмжээ авхуулах юм байна.

Санхүүгийн тогтвортой байдлын шинэ дүрмийн гол зорилго нь клубүүдын ашгаасаа илүү ихийг зарцуулдаг үрэн таран занг нь хязгаарлах болон тэднийг алдагдалгүй ажиллуулах зорилготой ажээ.

Багууд ирэх гурван улирал буюу 2016 он хүртэл 105 сая еврогоос илүү алдагдал хүлээж болохгүй ба энэ нь нэг жилийн 35 сая евро юм. Түүнчлэн ирэх улирлаас тоглогчдын цалингийн огцом өсөлтийг хязгаарлах ёстой гэжээ. Хэрэв энэхүү дүрмийг зөрчвөөс клубийн онооноос хасах хүртэл арга хэмжээг авах юм байна.

Мэдээж багийн эздийн хөрөнгө оруулалт, цэнгэлдэхийн шинэчлэлт болон өөрийн академдаа хийх хөрөнгө оруулалтуудыг зөвшөөрсөн билээ.

Энэхүү урт хугацааны санхүүгийн байдлыг тогтворжуулах дүрмийн хажуугаар богино хугацааны тоглогчдын цалинг хянах бас нэг дүрэм гарсан байна.

Богино хугацааны дүрэм нь тоглогчдын гэнэтийн цалингийн өсөлтийг хязгаарлах зорилготой юм. Ирэх улиралуудад тоглогчиддоо тодорхой хэмжээний л цалингийн нэмэгдлийг олгох аж.

2013/14: 4 сая евро
2014/14: 8 сая евро
2015/16: 12 сая евро

Гэхдээ энэ дүрэм нь тоглогчдын цалин 12/13 оны улиралд 52 сая еврогоор, 14/15 оны улиралд 56 сая еврогоор, 15/16 оны улиралд 60 сая еврогоор тус тус хэтэрсэн клубүүдэд л хамаатай аж.

Эх сурвалж: http://www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж