Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, дэд дарга нар томилогдсон байна. Тус байгууллагын тэргүүн дэд даргаар тус газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, дэд даргаар Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газрын дэд даргын албан тушаал хашиж байсан Г.Элбэгсайхан нарыг тус тус томилжээ. Одоогоор П.Хосбаяр, Г.Элбэгсайхан нарын оронд ажиллах албан тушаалтныг хараахан томилоогүй байна.
Д.ЖАРГАЛ