Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Гагарины үхлийн нууц

Хүн төрөлхтний мөрийг сансарт анх гаргасан Юрий Гагарины үхлийн талаарх архивийн нууц баримтыг Орос улс анх удаа дэлгэх гэж байна. Сансарт анх ниссэний 50 жилийн ойг тохиолдуулан “Маш нууц” хэмээн анхааруулан бичээд Леонид Брежневийн гарын үсэг зурсан комиссын дүгнэлтээс олон нийтэд толилуулах юм. Гагарины үхлийн шалтгааныг цаг агаарын хэмжилт хийдэг агаарын бөмбөлөгтэй мөргөлдөхөөс сэргийлж, хөлгөө огцом эргүүлснээс болсон хэмээн уг дүгнэлтэд бичсэн байна.


Түүхт ойн өдөрт зориулан гунигт үхлийн нууцыг хөндсөн 700 хуудастай ном хэвлэж байгаа юм. Архивийн материалаас авсан хоёр хуудас дүгнэлтээс гадна эл хэргийг шалгаж байсан Зөвлөлтийн батлан хамгаалахын ажилтнууд, Леонид Смирнов, Дмитрий Устинов нарын дурдатгал, яриа ч мөн багтжээ. Энэ номыг ердөө 800 хувь л хэвлэж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж