Хамгаалалтын малгайгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын малгайгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Улсын хэмжээнд 29829 мотоцикль бүртгэгдсэн байдаг гэсэн албан ёсны тоо байдаг. Үүнээс нийслэлд  245 нь байдаг аж. Тэгвэл өнгөрсөн онд гэхэд л 146 хүн мотоцикль жолоодож яваад осолд өртжээ. Дулааны улирал эхлэнгүүт  унадаг дугуйны хөдөлгөөн яндангийн чанга дуу орилуулсан мотоциклиуд хотоор явж эхэлдэг учраас Замын цагдаагийн газраас чанга дуу орилуулсан, улсын дугааргүй, хамгаалах малгай өмсөөгүй, хурд хэтрүүлэн эсрэг урсгалд орж явдаг, эсвэл  мотоцикл жолоодох ямар ч чадваргүй иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх анхааруулгыг өгч байна.

Мотоцикль, унадаг дугуй, мопедтай жолооч нар хамгаалалтын малгай өмсч хөдөлгөөнд оролцох нь цөөн байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс мотоцикль, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгаалалтын малгайгаа өмсч, дүрмэнд заасны дагуу хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас хатуу анхааруулж байна.

Хэрэв замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасны дагуу мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхийг хориглосон дүрмийг зөрчсөн тохиолдолд 1000-10000 төгрөгөөр торгох, зургаан сараас хоёр жилийн хугацаантай жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна гэсэн заалтын дагуу хөдөлгөөнд огт оролцуулахгүй байхаар болжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж