Европын лидерүүд холбооны төсвөөр маргаж байна

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Европын лидерүүд холбооны төсвөөр маргаж байна

Европын холбооны ээлжит саммит Брюссель хотноо хоёрдугаар сарын 7-нд товлосон цагаасаа бараг долоон цагаар хоцорч эхлэв. Энэ удаагийн саммитаар 2014-өөс 2020 он хүртэлх ЕХ-ны төсвийг ярилцаж буй. Дээд хэмжээний уулзалтын өмнө Ангела Меркель “Одоогоор талуудын байр суурь мэдэгдэхүйц зөрөлдөөнтэй байна. Тиймээс саммит энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадах эсэхийг урьдчилан хэлэх аргагүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

Хэрэв талууд нэгдсэн төсвөөр тохиролцож чадахгүй бол төсвөө тухайн жил бүрт нь шийдэж байх юм. Харин нааштайгаар шийдэж чадвал төсвийн төслийг Европарламентаар батлах учиртай.

Еврокомиссийн бэлтгэсэн төсвийн төсөлд нэг их наяд еврог суулгаж өгсөн байна. Герман, Их Британи хоёр түүнийг хэт их гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд холбооны төсвөөр өнгөрсөн жилийн сүүлчээр ярилцахад Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей төсвөө 80 тэрбум еврогоор буулгах санал тавьсан ч Берлин, Лондон хоёр түүнийг эсрэг байр сууриа өөрчлөөгүй юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж