Зарим зам дархан газрын дэглэм зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Зарим зам дархан газрын дэглэм зөрчжээ

Гашуунсухайтаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл олон салаа зам салбарлан гарсан байдаг аж. Тэр олон замбараагүй зам говийн дархан цаазат газрыг хориод км-ээр дайран өнгөрөхдөө байгаль орчинд төдийгүй тэнд орших ан амьтан, араатан жигүүртнийг ч үргээхэд хүрсэн байна. Газрын хөрс бүхэлдээ талхлагдаж, амьтан ургамал амьдрах нөхцөл хаагдсаныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг онцгойлон анхааруулав. “Энержи ресурс” компанийн концессийн гэрээгээр барьж байгуулсан хатуу хучилттай зам ч дархан цаазат газрын дэглэмийг зөрчсөн гэдгийг тэрээр хэлж байна. Тиймээс ойрын үед тус зам дээр ан амьтан хөндлөн гарах гарц хийхийг шаардах ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж