
нийгэм форум, Иргэд төсвөө хянaя сүлжээний байгууллагууд хамтран орон
нутгийн төсвийг ил тод болгох загвар боловсруулах төсөл хэрэгжүүлээд
багагүй хугацаа өнгөрч байна.
Уг төслийн хүрээнд нийслэлийн
Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харъяа байгууллагын төсвийг ил тод
загвар болгохоор ubtusuv2012.horec.mn линк ажиллуулж сар бүрийн
төлөвлөлт, гүйцэтгэл зэрэг холбогдох мэдээллүүдийг тавихын зэрэгцээ
тендерийн урилга, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ажлуудын талаар мэдээ,
мэдээлэл зэргийг байршуулан, олон нийтийн саналыг авч байгаа юм.
Үүний
зэрэгцээ Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн төв номын санд Улаанбаатар
хот, нийслэлийн төсвийн булан байгуулж оюутан залуучууд, иргэдэд
нээлттэй болгох үйл ажиллагаагаа эхэлжээ. Иргэд ч энэхүү мэдээлэлтэй
танилцаж өөрсдийн санал бодлоо илэрхийлэх боломжтой болоод байна. Тун
удахгүй энэхүү үйл ажиллагааны талаар Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд
хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.