
Сар шинийн барилдаанд Сүхбаатар аймгийн бөхчүүд сайхан барилдаж, одтой байдгаа харуулдаг. Тус барилдаанд 18 бөх түрүүлэхэд хоёр удаа Сүхбаатарын бөхчүүд бага цолтойдоо түрүүлсэн гэдгээгээр онцлог байдаг. Анх 1969 оны барилдаанд Уулбаян сумын харьяат Чойдорын Өвгөнхүү улсын начин цолондоо түрүүлж байсан бол 2011 оны барилдаанд Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар арслан, заануудыг өвдөг шороодуулан түрүүлж шуугиан дэгдээж байсан. Мөн улсын начин Л.Дашдаваа, улсын харцага Ц.Магалжав (аймгийн арслан цолтойдоо) тус бүр нэг удаа сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан түүхтэй.
Ч.БОЛ