Хог хаягдлын менежментийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Хог хаягдлын менежментийг баталлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж  Улаанбаатар хотын Хог хаягдлын менежментийг сайжруулах 2016 он хүртэлх хөтөлбөр, хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журмыг баталлаа. Ингэснээр Тохижилт үйлчилгээтэй холбоотой бүх асуудлыг хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж, дүүрэг тус бүр хариуцан, төрөөс санхүүжүүлэхээр болж байна. Харин хөрөнгө, мөнгөний асуудлыг НИТХ-аар дахин нягтлан хэлэлцэж шийдвэрлэх саналыг тэргүүлэгчид дэмжлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж