Рахойн эсрэг нэг сая гарын үсэг цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Рахойн эсрэг нэг сая гарын үсэг цуглуулжээ

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойг огцрохыг уриалсан илгээлт нэг сая гаруй хүний дэмжлэг аваад байна. Change.org цахим хуудсаар дамжуулан хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байгаа гэнэ.

Agence France-Presse агентлагийн мэдээлснээр Испанийн 47 хүн тутмын нэг нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж, гарын үсгээ нэгтгэсэн байна. Ерөнхий сайд болон түүний тэргүүлдэг консерватив Ардын намын бусад гишүүдийн авлигын талаарх мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа ард иргэд Рахойг огцрохыг шаардах болсон юм.

Ерөнхий сайдыг нэн  даруй огцрохыг уриалж, ээлжит бус сонгууль явуулахыг, мөн авлигатай холбоотой хүмүүсийг улсын болон намын тушаалаас нь чөлөөлөхийг тэд шаардаж байна. Харин Рахой, Барсенас болон намын бусад гишүүд үүнийг эрс эсэргүүцэж, сонинд нийтлэгдсэн тайланг хуурамч хэмээн няцаасаар байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж