
Кёнгидо мужид 125 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулиудыг хаасан байв. Мужийн Боловсролын тасгийн дарга Чхо Бюн Лэ сургууль цэцэрлэгийн цагийг багасгаж, хүүхдүүдийг гудамжинд гаргахгүй байх үүрэг өгсөн гэв. Сөүлд багш нар нь хичээлээ хойшлуулахгүй гэсэн ч эцэг эх нь хүүхдүүдээ сургуульд явуулсангүй. Ерөнхий сайдын албанаас бороонд цацраг идэвт бодис байгаа бол тэр нь хүнд хор хөнөөл болохгүй хэмжээнд байгаа гэж мэдэгдсэн байв. Өмнөд Солонгосын цөмийн аюулгүй байдлын агентлаг Чежудо арлын дэргэд цацраг идэвхт йод, цезий илэрсэн тухай мэдээлсний дараа энэ болгоомжлол бий болсон байв.
Өмнөд Солонгос, Хятадын нэг адил далайд цацрагтай ус асгасанд нь түгшиж байгаа юм. Японы Засгийн газрын төлөөлөгч сануулгагүйгээр цацрагт усыг далайд цутгасныхаа төлөө тэднээс уучлалт гуйжээ.