Дорнод бүсээс Паул Жеорж, Өрвинг нар оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Дорнод бүсээс Паул Жеорж, Өрвинг нар оролцоно

Энэ удаагийн тэмцээн нь мөн адил шинэ дүрмийн дагуу зохион байгуулагдах ба Өрнөд Дорнод бүсийн мэргэн буучид хоорондоо өрсөлдөх ажээ.

Шинэ дүрмийн дагуу Бүх Оддын Тоглолтын ур чадварын тэмцээнүүдэд Өрнөд болон Дорнод бүсийн тоглогчид өрсөлдөж хэн их оноо авсан нь ялагчаар тодрох юм байна. Ялагчид өмнөд жилүүдийнх шиг хувь хүн байхгүй ба харин нэг бүсийн тамирчид байх юм. Бүс бүрээс гурван тоглогч шидэх ба хамгийн өндөр оноо авсан тухайн бүсийн тоглогчид дараачийн шатанд шалгарч тоглох ажээ.

Дорнод бүсийн мэргэн буучдаар:

Паул Жеорж, Индиана 108 удаа гурван оноoны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.

Кайри Өрвинг, Клийвлэнд, 78 удаа гурван онoоны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.

Стив Новак, Нюь-Иорк, 91 удаа гурван оноoны шидэлтийг амжилттай болгоод байгаа юм.

Харин Өрнөд бүсээс:

Райн Андерсон, Нюь Орлионс, 147 удаа

Мат Боннер, Сан Антонио, 32 удаа

Стэфэн Кари, Голден Стайт, 142 удаа бую 45 хувийн амжилттайгаар тус тус тоглохоор болжээ.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж