МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан эхэллээ. Тус намын бүлэг намрын чуулган хаах гэж байгаатай холбогдуулан намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгийн хийсэн ажлын тайлангаа хэлэлцэх юм байна.

Мөн Хууль сахиулах багц хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн биржийн туршилтын арилжааны талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээллийг сонсч цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх аж.

МАН-ын бүлэг 12.00 цагт хуралдах гэж байна. Харин “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж