Топ Пүүжээ “Uptown”-ы нүүрийг чимжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.08-нд нийтлэгдсэн

Топ Пүүжээ “Uptown”-ы нүүрийг чимжээ

“Топ” модель Д.Пүрэвсүрэн “Uptown” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ. Өнгөрсөн жил хоёр дахь охиноо өлгийдөн авсан тэрээр оны өмнө “Торго” загварын шоуны тайзнаа алхан ямархан чансаатай модель болохоо харуулаад авсан. Тэрээр “Uptown” сэтгүүлд анх удаа хувийн амьдрал болон ажлынхаа талаар “Сайн ханьтай, хөөрхөн охидтой, эх хүний жаргал зовлонг мэдэрч яваадаа би хамгийн азтэй бүсгүй” хэмээн ярилцлага өгчээ.

Мөн “Uptown” сэтгүүл энэ удаагийн дугаартаа Монголын хоёр дахь түүхэн хатны тухай кино болон мэндэлсэн “Ану хатан” киног онцолсон байна. Түүнчлэн дэлхийд нэрэ дуурсган яваа алдартай эмэгтэйчүүд өнгөрсөн онд чухам юу хийж бүтээн ямар амжилттай ажилласныг болон  хөл хүндтэй ч дэгжин хэвээрээ байх загварын трендүүд, хайртдаа барих хамгийн романтик бэлгүүд, алддаггүй амьдралыг уучилсан тэмдэглэлүүд гээд хэрэгтэй мэдээ мэдээллүүдийг сар шинийн завгүй өдрүүдийг тань чимэхээр бүсгүй танд зориулан бэлджээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж